Дональд Трамп Хятадтай газрын ховор элементийн гэрээ хийсэн тухай мэдэгдэв

АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготой яриа хэлэлцээ үр дүнд хүрсэн тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

Энэхүү хэлэлцээрээр БНХАУ газрын ховор элементийн ашигт малтмалын экспортод тавьсан хоригоо цуцалсан бол АНУ хятад оюутнуудын визийг цуцлах шийдвэрээ эргэн харах болжээ. Вашингтон, Бээжингийн хэлэлцээчид тарифын хэмжээг хамрах хүрээний талаар тохиролцсоны дараа Дональд Трамп АНУ-Хятадын худалдааны хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Truth нийгмийн сүлжээнд Трамп "Хятадтай хийсэн хэлэлцээр маань Ши Жиньпин бид хоёрын эцсийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн" хэмээн бичжээ. Энэ дагуу Хятад Америкийн компаниудад соронз, газрын ховор металл нийлүүлэхийг зөвшөөрсөн байна. 

Лондонд хоёр өдөр үргэлжилсэн эрчимтэй хэлэлцээний дараа дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрэн гаалийн татварыг тогтоох дээр тохиролцоонд хүрчээ. Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр АНУ-ын гаалийн татвар 55 хувь дээр тогтсон бол Хятадын хариу татвар 10 хувь байх юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)