Швейцарын цанын баазад гал гарч 40 хүн амь үрэгдэн, 115 хүн гэмтжээ
- 2026-01-02
- Дэлхий
- 0

Швейцарын Кранс Монтана тосгон дахь цанын баазын баар дотор шинэ жилийн баяр тэмдэглэж байхад гал гарч 40 хүн амь үрэгдэн, 115 хүн гэмтсэн байна. Пүрэв гарагт /2026.01.01/ албаныхан мэдээлснээр 01:30 минут орчим Ле Констелэйшион нэртэй бааранд гал гарсан аж. Тэрхүү баараар өсвөр насныхан их үйлчлүүлдэг байсан тул нас барсан хүмүүсийн ихэнх нь залуус байжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Гай Пармелин тэрхүү гамшгийг улсад нь тохиож байсан хамгийн хохиролтой зүйлсийн нэг хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна. Гал дэлбэрэлтийн улмаас болсон гэж эхэндээ эх сурвалжууд мэдээлсэн бол одоогийн байдлаар жинхэнэ шалтгаан нь тодорхойгүй байгаа. Албаныхан мэдээлэхдээ гал халдлагын улмаас бус гэнэтийн ослоос болж гарсан байх магадлалтай гэсэн юм.
Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)