Д.Трамп Монгол Улсыг “Энх тайвны зөвлөл”-д үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрхи Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилгад нэгдэхийг урьжээ.

Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулагдах “Энх тайвны зөвлөл” нэртэй олон улсын шинэ байгууллагад Монгол Улсыг үүсгэн байгуулагч гишүүн улсаар нэгдэхийг албан ёсоор урьсан байна.

Доналд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох, Ойрхи Дорнодод энх тайвныг бататгах Нэгдсэн цогц төлөвлөгөө зарласан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоол баталж, уг үзэл баримтлалыг талархан дэмжсэн юм. Энэхүү төлөвлөгөөний гол цөм нь Энх тайвны зөвлөл бөгөөд энэ нь урьд өмнө байгаагүй, хамгийн нөлөө бүхий, хамгийн үр дүнтэй олон улсын байгууллага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн удаатай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)