БНСУ: Ерөнхий сайд асан Хан Дак Сүд 23 жилийн ял оноов

Өмнөд Солонгосын ерөнхий сайд асан Хан Дак Сүд ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг цэргийн дэглэм тогтооход түлхэц үзүүлж, бослогод голлох үүрэг гүйцэтгэсэн хэргээр 23 жилийн хорих ял оноолоо.

Юн Сук Ёл огцорсны дараа Хан Дак Сүг дараагийн ерөнхийлөгч болж магадгүй гэж зарим хүн үзэж байсан. Гэвч Хан Дак Сү өмнөх ерөнхийлөгчийн бодлого, хэв маягийг үргэлжлүүлж магадгүй гэдэгтэй холбоотойгоор энэ таамаг төдийлөн өндрийг аваагүй юм. Ардчилсан намын зарим хууль тогтоогч Хан Дак Сү нэр дэвшинэ гэх таамаглалыг "их бүтэлгүйтлийн онол" гэж элэглэн нэрлэж байв. Тухайн үед явуулсан санал асуулгад оролцогчдын 70 хувь нь Ханыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)