Б.Одхүү Биндэр сумын клубт 30 ширхэг жүдогийн өмсгөл бэлэглэв

 

“Москва-1980” олимпын мөнгөн медальт, Ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдин агсны нэрэмжит жүдо бөхийн клубийг түүний гэр бүл, үр хүүхдүүд төрөлх Биндэр суманд нь өнгөрсөн оны 12-р сард нээсэн билээ.

      Энэхүү клубийн нээлтийн ёслолын үеэр Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Одхүү жүдогийн өмсгөл бэлэглэхээр амласан байсан юм.

      Тэрбээр жүдо бөхийн УАШТ-ий нээлтийн ёслолын үеэр уг амлалтаа биелүүлж, Биндэр сумын Засаг даргад “Mizuno” брэндийн жүдогийн өмсгөл 30 ширхэгийг бэлэглэлээ. Б.Одхүүгийн анхны  багш нь Ардын багш, МУГТ Ц.Дамдин агсан байсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)