МИАТ: Улаанбаатар- Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагдлаа

-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг цуцлагдлаа. Тодруулбал, “МИАТ ТӨХК-ийн ОМ711/712 аяллын дугаартай Улаанбаатар-Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн /2026.01.27/ нислэг техникийн шалтгааны улмаас цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдье.

МИАТ компанийн зүгээс уг нислэгээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын нислэгийн цагийг өөрчлөх, бусад хотоор дамжуулан тээвэрлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд та бүхэн МИАТ компанийн лавлах утас +11 333999 дугаарт хандана уу.

Зорчигч та бүхний аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, хүндрэл учруулж буйдаа хүлцэл өчье” хэмээн МИАТ ТӨХХК-иас мэдэгдэл гаргажээ.

  •  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)