Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблей Ташкент хотноо боллоо

  

Узбекистан Улсын Ташкент хотноо Азийн олимпын зөвлөлийн 46 дахь удаагийн Ерөнхий ассамблей амжилттай зохион байгуулагдаж гишүүн 45 улсын Үндэсний олимпын хороод, ОУОХ, ҮОХХ, Олон улсын спорт холбоодын төлөөлөл болон ирэх наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцсон байна. Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл, салбар хороодын тайлан, АОЗ-ийн дүрмийн өөрчлөлт, Харбин 2025 Азийн өвлийн наадмын тайлан, Санъя 2026, Айчи Нагояа 2026 Азийн наадам, Рияд 2026 Азийн танхимын болон тулааны спортын наадмын товч мэдээллүүд явагдлаа.

    Хурлын үйл ажиллагаанд Укбекистан улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Шавкат Мирзиёев оролцож, нийт оролцогчдод талархал илэрхийлэв. Ерөнхий ассамблейд ОУОХ-ны гишүүн, АОЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ГХА-ны дарга Б. Баяртуяа нарын төлөөлөгчид оролцов.

    Мөн АОЗ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ража Рандхир Сингх нь эрүүл  мэндийн шалтгааны улмаас цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн асуудлыг шийдвэрлэх сонгууль өнөөдөр болж Катар улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Жоаан Бин Хамад Аль Тани сонгогдлоо. Тэрээр АОЗ-ийн 22 дахь Ерөнхийлөгчөөр 2028 оныг дуустал ажиллах бөгөөд энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчгүй ганцаар нэр дэвшсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)