Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулав. Хоёрдугаар сарын 1-нд Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно. Мөн хоёрдугаар сарын 7-нд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, хоёрдугаар сарын 8-нд Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох бол хоёрдугаар сарын 9-нд сар шинийн баяр зориулсан өсвөрийн болон ахмад бөхчүүдийн барилдаан болно.

Хоёрдугаар сарын 10-нд, Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Хоёрдугаар сарын 11-нд,  Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,

Хоёрдугаар сарын 11-нд, Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,

Хоёрдугаар сарын 12-нд, Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 13-нд, Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,

Хоёрдугаар сарын 14-нд Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,

Хоёрдугаар сарын 15-нд Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан

Хоёрдугаар сарын 16-нд Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,

Хоёрдугаар сарын 17-нд Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,

Хоёрдугаар сарын 27-нд Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 28-нд Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)