Монгол, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.

 

Дэд сайд Г.Амартүвшин ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал гуравдагч хөрш, “оюун санааны түнш” Энэтхэг Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн энэ онд хэрэгжүүлэх айлчлал, ажлуудын талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа нотлов.

 

 

Элчин сайд Атул Малхари Готсурве Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг өргөн хүрээний салбарт хөгжүүлэх, стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, дуусгавар болгоход Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)