Нидерландын тэшүүрчин бүсгүй Олимпын дээд амжилт тогтоожээ

Нидерландын эмэгтэй тэшүүрчин Ютта Лердам 1000 м-ийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг тогтоолоо.  

 

Тэрбээр уг зайг 1 минут 12.31 секундэд туулснаар алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байрт түүний нутаг нэгт тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Фемке Кок /+0,28 сек/, гуравдугаарт Японы тэшүүрчин, Олимпын хошой аварга Михо Такаги /+1,64 сек/ нар оржээ. Японы тамирчин бол өмнөх 2022 оны Олимпын дээд амжилтын эзэн юм.  

 

Өдгөө 27 настай Лердам Бээжингийн өвлийн Олимпод оролцохдоо 1000 м-ийн зайд мөнгөн медаль хүртсэнээс гадна дэлхийн болон Европын олон удаагийн аварга юм. Милан-Кортинагийн Олимпод тэрбээр багийнхнаасаа тусдаа хувийн онгоц хөлөглөн ирсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан байна.

 

 

Ю.Лердам, Америкийн жүжигчин, блогч Жейк Пол нар 2025 онд сүй тавьснаа зарлаж байв. Пол 2020 оноос эхлэн боксын тулаанд оролцож байгаа бөгөөд 29 настай тэрбээр 12 удаа ялж, 2 удаа ялагдаад байна. Хамгийн сүүлд Их Британийн боксчин Энтони Жошуа-д ялагдсан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)