Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй
- 1 цаг 28 мин
- Улс төр
- 0

АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштейнтэй холбоотой бэлгийн наймааны мөрдөн байцаалтад хамаарах олон баримт бичгийг олон нийтэд ил болгосон. Эдгээрийн дотор УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Ч.Ганбатын Жеффри Эпштейнтэй харилцаж байсан баримт ил болоод байгаа.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Жеффри Эпштейнтэй холботой байсан, улмаар "Болор сан"-ын хүүхдүүдийг ч түүнд жуучилсан байж магадгүй гэх илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд магадгүй зохион байгуулалттай тарааж буй. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн Х хуудастаа эдгээр мэдээлэлтэй холбоотой тайлбарыг хийсэн байна.

Тэрбээр, "Нэгдүгээрт, Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах. Хоёрдугаарт, Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд ийм асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байнаа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу! Гуравдугаарт, Нуух юм юу ч байхгүй ээ. Хувийн зүйл ярихаас аль болох зайлсхийж явдаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болно. Тэгэж л албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй" гэжээ.
1. Эпштейн нарын Монгол агент намайг "тэрслэгч" гэж бичсэнийг харсан. "ЖЭ"-ний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах. Тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох. Хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахиж үл давтах.…
— ELBEGDORJ Tsakhia Mongol (@elbegdorj) February 15, 2026

Сэтгэгдэл (0)