Мексикт хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсний дараа эмх замбараагүй байдал үүсжээ

Мексикт хар тамхины хамгийн том бүлэглэл болох “Халиско шинэ үе”-ийн толгойлогч Эль Менчо хочит Рубен Немесио Осегуэра Сервантесийг хөнөөсөн тухай тус улсын үндэсний батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Ажиллагааны үеэр цэргийн алба хаагчид халдлагад өртсөн бөгөөд өөрсдийнхөө амь насыг хамгаалахын тулд гал нээжээ. Гэмт бүлэглэлийн дөрвөн гишүүн газар дээрээ амиа алдсан бол хүнд шархадсан гурван этгээдийг Мехико хот руу агаараар тээвэрлэх явцад амиа алдсанаас нэг нь Рубен байжээ.

Үүний дараа тус улсын таван мужид эмх замбараагүй байдал үүсэж, автомашинуудыг шатаан, зам хаасан байна. Эдгээр мужуудад хууль хүчнийхний бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн дайчлаад байна.

Эль Менчог баривчлах ажиллагааг армийн тусгай анги Нисэх хүчин, Үндэсний гвардийн шуурхай албатай хамтран зохион байгуулжээ. Ажиллагааны бэлтгэл ажилд цэргийн тагнуул оролцож, АНУ-ын тал нэмэлт мэдээлэл олгосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)