Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
- 2026-02-25
- Улс төр
- 1

Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор,
Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайт боомтын автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт гаалийн ухаалаг гарцын тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад тус тус даалгалаа.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт боомтын дээрх хилийн гарц болон Ханги боомтоор түргэн шуурхай нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл (1)
(202.9.47.51)
Израиль улс Хятадыг албан ёсоор анти-сегмит (еврейчүүдийн эсрэг үзэлтэй) орон гэж ангилж, дэлхийн хэмжээний улс төрийн бойкот зарлах яаралтай уриалга гаргалаа. Энэ алхам нь дэлхийн улс орнуудыг Бээжин дипломат түвшинд тусгаарлах, мөн Израиль болон еврей ард түмний талаарх байр суурийнх нь улмаас Хятадад дарамт шахалт үзүүлэхэд чиглэж байна.