УБ-Мандалговь чиглэлийн авто замын зорчих хэсэг цасаар хучигдсаныг цэвэрлэж байна

Ойрын өдрүүдэд зарим нутгаар цасан шуурга шуурч авто замын үзэгдэх орчин хязгаарлагдахыг албаныхан сануулаад буй.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 40-61 км-т зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг ачигч, автогрейдер механизмаар цэвэрлэх ажил хийгдэж байна. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай. Зам даваа саадгүй байна. 



Харин А0402, А0403 дугаартай Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр цэлмэг бага зэргийн салхитай. Цас ороогүй. Зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.  232-321-р км-т замын гүүр хоолой дээрх цас, дохионы шонгийн ёроолоор хуримтлагдсан цас цэвэрлэх ажил хийж байна. Мөн Арангатын давааны 289-279 км хооронд замын зорчих хэсэг хөвөө рүү шуурч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэж байна.

 

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)