Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзаж Монгол Улсын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах талаар ярилцлаа.

Уулзалтаар:

-Уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулан хүртээхэд хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбаруудыг ашиглах боломж,

-Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах,

-Цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиров,

-Олон нийтийг хөрөнгө оруулалт хийж сургах талын сургалт хийхэд анхаарч ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)