Ираны эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдлээ

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /Kazinform/. Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Америкийн удирдагчийн хэлснээр, тус улс сүүлийн 36 цагийн хугацаанд холбоотнуудтайгаа хамтран “Баатарлаг хилэн” нэртэй өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлжээ.

 

“АНУ түншүүдтэйгээ хамтран дэлхий дахин урьд өмнө нь харж байгаагүй хамгийн том, хамгийн нарийн төвөгтэй давшилтын ажиллагааг эхлүүлсэн” гэж Д.Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. 

 

Тэрбээр хэлэхдээ, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах системүүд, мөн олон зуун объектод цохилт өгсөн гэж мэдэгджээ. “Бид Иран дахь олон зуун байг, түүний дотор Хувьсгалт гвардийн объектууд болон Ираны агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг устгасан. Мөн есөн хөлөг онгоц болон тэдний тэнгисийн цэргийн баазыг хэдхэн минутын дотор устгасан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна. Цагаан ордны тэргүүн мөн Ираны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан талаар дахин мэдэгдэл хийжээ. “Энэ хүн бол олон оронд тоо томшгүй олон гэм зэмгүй хүнийг хөнөөсний хариуцлагыг хүлээх ёстой хүн байсан” гэж тэрбээр хэлсэн байна.

 

Трампын хэлснээр, байлдааны ажиллагаа үргэлжилж байна. “Байлдааны ажиллагаа яг одоо бүрэн хэмжээнд үргэлжилж байна. Энэ ажиллагаа зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Бид маш том зорилтууд тавьсан” гэж Америкийн удирдагч цохон тэмдэглэсэн байна. 

 

Аятолла Арафиг Ираны дээд удирдагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Мөн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар яаралтай хуралдахаар болсон байна. Үүнээс өмнө Пакистаны Карачи хот дахь АНУ-ын Консулын газар луу дайрах үеэр найман хүн амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)