Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. 

  • 03-ны Баасан гарагийн 17:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/,
  • 04-ний Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 05-ны Ням гарагийн 13:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 11-ний Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /хагас шигшээ барилдаан/,
  • 12-ны Ням гарагийн 13:00 цагт Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 17-ны Баасан гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 18-ны Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/,
  • 19-ний Ням гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/,
  • 24-ний Баасан гарагийн 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан,
  • 25-ны Бямба гарагийн 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
  • 26-ны Ням гарагийн 11:00 цагт Аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)