МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
- 2026-04-27
- Үнэн
- 0
Урин дулааны цаг айлчилж, мал, малчдын нуруу тэнийж байгаа ч айсуй өвөл хавраа мартаж болохгүй. Яг одоо малын индексжүүлсэн даатгал орон даяар үргэлжилж байна. Тиймээс “Үндэсний давхар даатгал” компаниас олон талын ажлыг зохион байгуулж байгаа юм.
Юуны өмнө малын индексжүүлсэн даатгалд эрдэнэт мал сүргээ даатгуулаад ARD aппилкэйшн болон “Бүрэн финанс” банк бус санхүүгийн байгууллагаас гурван сая хүртэлх зээл авах боломжтой боллоо.
Гамшгийн эрсдэлийн үед малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг 70 хүртэл хувийг урьдчилан авдаг боллоо. Малчин Та MidCalculator гэж зай авалгүй латинаар бичин аппликэйшн татаж аваад хэрэглэх боломжтой. Малын Индексжүүлсэн Даатгал нь 2026 оны наймдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх тул амжиж даатгуулаарай.
Мөн малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт”-ийг шинэчлэн тогтоолоо. Өөрөөр хэлбэл босго оноог буруулж тогтоосон юм. Даатгалын босго үзүүлэлтийг тогтоохдоо том малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог.

Сэтгэгдэл (0)