Өвчтэй мал, махыг хууль бусаар тээвэрлэн зарах нь халдварыг улс даяар тараах эрсдэлтэй
- 4 цаг 1 мин
- Нийгэм
- 0

Малчид өөрийн малд шүлхий өвчний шинж тэмдэг (шүлс гоожих, доголох, магадгүй өндөр халуурах) илэрсэн даруйд хуулийн дагуу 12 цагийн дотор харьяа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
Өвчнийг нуух, дур мэдэн эмчлэх гэж оролдох, мал, махыг хууль бусаар тээвэрлэн зарах нь халдварыг улс даяар тараах эрсдэлтэй бөгөөд үүнд хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу. гэж Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)