Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна
- 3 цаг 25 мин
- Байгаль орчин
- 0

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын мэдээгээр зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.
Үүнд, Өвөрхангай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Завхан, Хөвсгөл, Архангай, Төвийн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтай, Төв, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховдын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.


Сэтгэгдэл (0)