Өнгөрсөн долоон хоногт хүүхдийн тусламжийн 108 утсанд 1675 дуудлага мэдээлэл иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 08- 14-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийт 1675 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх хамгааллын 286, зөвлөгөө хүссэн 119, мэдээлэл хүссэн 766, зорилтот бус 503, өргөдөл санал 1 дуудлага бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 256 байгаагаас аймгийн хэмжээнд 86 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 170 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.  

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 24 хүүхэд үйлчилгээ авчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)