Налайх дүүргийн ажил хайгч иргэд, оюутан залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна
- 2026-06-02
- Сурталчилгаа
- 0

“НАЛАЙХ – JOB FAIR 2026” Ажлын байрны өдөрлөг*-т Налайх дүүргийн ажил хайгч иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, коллеж болон их, дээд сургуулийн төгсөх курсын оюутан, залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Өдөрлөгт дараах үйлчилгээнүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ.
Ажил хайгч иргэдэд зориулсан үйлчилгээ
Анкет, CV хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө авах
Ажлын ярилцлагад амжилттай оролцох арга зүй, мэдээлэл авах
Өөрт тохирсон ажлын байрны санал авах
Ажилд зуучлуулах үйлчилгээ авах
Налайх дүүрэг болон бусад байгууллагуудын нээлттэй ажлын байртай танилцах Байгууллагын төлөөлөлтэй шууд уулзан ярилцлагад оролцох боломж
ЕБС-ийн ахлах ангийн сурагч, оюутан, залуучуудад зориулсан үйлчилгээ
Мэргэжил сонголтын тест, оношилгоонд хамрагдах
Ажил, мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан зөвлөгөө авах
Дотоод, гадаадын их, дээд сургуулийн мэдээлэл авах
Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэлтэй танилцах
“Сэтгэл зүйн багц” тестийн хөнгөлөлтийн эрхийн бичгийн эзэн болох
Ирээдүйн ажил мэргэжил, боловсролын боломжоо нээх олон сонирхолтой үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байна!
*Хаана:* Налайх дүүргийн Соёлын ордны талбай дахь асарт
*Хэзээ:* 2026 оны 06 дугаар сарын 04
*Цаг:* 10:00 – 16:00
*ИРЭЭДҮЙН АМЖИЛТАА ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЬЕ!*
Ажил олгогчидтой уулзаж,
Мэргэжлээ зөв сонгож,
Oлон олон Шинэ боломжуудтай танилцаарай!
Жич: Өдөрлөгт оролцох иргэдэд үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ
70233699

Сэтгэгдэл (0)