Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Жижиг зээл зарлагдлаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар Хаан банк, Төрийн банкаар олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг

Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг

Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.

ТА:

Бизнесээ өргөжүүлэх

Шинэ ажлын байр бий болгох

Одоо байгаа ажлын байраа хадгалах

Үйлдвэрлэл, үйлчилгээгээ нэмэгдүүлэх зорилготой бол ХАМРАГДААРАЙ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2 ҮЕ ШАТТАЙ:

Төсөл хүлээн авч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас үнэлнэ.

Банкны шалгуур хангасан тохиолдолд зээл олгоно.

Бүрдүүлэх материал:

1.Зээл хүссэн өргөдөл (батлагдсан загварын дагуу)

2.Төсөл

3.Аж ахуй нэгжийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/

4.Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар

5.Татвар Нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолт /e-mongolia/

6.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/

Жижиг зээлийн материалыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 110 тоотод хүлээн авна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)