Налайх дүүргэгт Аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
- 2026-05-27
- Сурталчилгаа
- 0

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт шалгарсан иргэдэд зориулсан “Аж ахуй эрхлэлтийн зээлийн дараах чадавхжуулах сургалт” Налайх дүүрэгт боллоо.
Сургалтад нийт 60 гаруй иргэн хамрагдаж, бизнесээ хэрхэн төлөвлөн хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, маркетинг борлуулалтаа сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн үр дүн:
Иргэн, аж ахуй эрхлэгч 42 иргэнд 392,950 мянган төгрөг,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 11 иргэнд 101 сая төгрөг
Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт 17 иргэнд 160 сая төгрөгийн гэрээг тус тус байгуулснаар дээрх иргэд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдлээ.
Мөн арга хэмжээний үеэр хариуцсан мэргэжилтнүүд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын болон түрээсийн дэмжлэгт хэрхэн хамрагдах талаар танилцуулж, гэрээний эрх, үүргийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.


Сэтгэгдэл (0)