“Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа
- 2026-06-02
- Сурталчилгаа
- 0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Ганчулуун, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга З.Даваажав нар хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, 34 хорооны нийт 250 хүүхдэд бэлэг гардуулан баярлууллаа.
Хүүхэд багачуудын инээд хөөр, аз жаргалаар дүүрэн сайхан өдөр болж өнгөрлөө.
Хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia Баянгол орон нутгийн хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)