БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”, “Эх үрсийн баяр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Газрын дарга Б.Ганчулуун хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт өөрийн оюун ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Салбартаа идэвх зүтгэл, амжилтаараа манлайлсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн Дашнямын Энхзулыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр,

Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан мэргэжилтэн Мөнжаргалын Тэмүүжин, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэн Доржоогийн Энхтуяа нарыг Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнаж урамшуулав.

Эх үрсийн баярыг тохиолдуулан “Эхийн алдар-2” одонтой 3 албан хаагчид хүндэтгэл үзүүлж, нийт албан хаагчиддаа баярын бэлэг гардууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)