“АЖЛЫН БАЙРАНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
- 2026-06-02
- Сурталчилгаа
- 0
Жил бүрийн 4 дүгээр сарыг дэлхий даяар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар болгон тэмдэглэдэг бөгөөд ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагаас 2026 оныг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор зохион байгуулсан.
Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаа Баянгол дүүрэгт өнгөрсөн 4 дүгээр сард болж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд шат дараатай сургалтууд зохион байгуулсан. Мөн “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх” болзолт уралдааныг зарласан юм.
Тэгвэл өнөөдөр тус аяны хаалтын үйл ажиллагаа болж, дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга П.Ганчулуун, УБТЗ-ын ХАБЭА албаны дарга Н.Намжилдорж болон аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх” болзолт уралдааныг шилдгүүдийг тодруулсан бөгөөд нийт 85 байгууллага оролцсоноос шилдгүүдээр,
1-р байр: "Шилмэл буйдан"ХХК,
2-р байр "Сүлд шонхор"ХХК /хүүхдийн памперс, хэрэглэл үйлдвэрлэл/,
3-р байр УБТЗ-ын Замын 2-р анги,
3-р байр "Баянгол хүүхдийн зуслан" ОНӨТҮГ тус тус шалгарсан байна.

Сэтгэгдэл (0)