“ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2026-06-03
- Сурталчилгаа
- 0

“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд сонгогдсон 350 зорилтот өрхтэй ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон сонгогдсон айлуудтай өдөр тутамдаа хамтарч ажиллах ахмад зөвлөх (коучинг)-үүдийг чадваржуулах, төгсөлтийн аргачлалыг танилцуулах сургалтыг өнгөрөгч сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар зорилтот бүлэгтэй ажиллах “Төгсөлтийн аргачлал”-тай танилцах болон оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан мэдээлэл солилцон, нэгдсэн төлөвлөгөөнд холбогдох саналуудыг тусган, зөвлөхүүдийг чадавхжуулсан юм.
Энэ хөтөлбөр нь зорилтот өрх, иргэний хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, зорилтот өрхийн бие даан амьдрах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл (0)