ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ДҮҮРГИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- 2026-06-04
- Сурталчилгаа
- 0

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 04 дүгээр тогтоолоор батлуулсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Дүүргийн Засаг даргын 2026 оны А/190 дүгээр захирамжаар байгуулж 2 дахь хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар:
Баянгол дүүргийн “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн хэмжээнд 350 өрхийг хамруулж, үр дүнтэй, шуурхай зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, салбар байгууллагуудын уялдаа холбоог хангах
Зорилтот өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэх замаар зорилтот өрхийн бие даан амьдрах чадавхыг тасралтгүй сайжруулах зорилготой үйл ажиллагааны төлөвлөгөөг төлөвлөн ажиллаж байна.
Мөн хөтөлбөрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт, сургалт мэдээлэл, арга зүйн туслалцаа цаг алдалгүй хүргэн, үр дүнг тооцож ажиллах Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар холбогдох төлөвлөгөө, зөвлөмж, чиглэлүүдийг боловсруулан ажиллаж байна.
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З. Балдандугар ажлын хэсгийн дарга ахлаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн төв, Болосролын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс Улсын бүртгэлийн хэлтэс, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Насан туршийн суралцахуйн төвийн дарга нарын бүрэлдэхүүнтэй оролцож, шинэ хөтөлбөрийн талаар танилцуулж, 2026 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж тус тусын үүрэг чиглэлийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл (0)