“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”
- 2026-04-25
- Сурталчилгаа
- 0

Шилдэг Старт-ап (Start-up) санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд урьж байна
Баянгол дүүргийн шинэ технологи, инновац бүхий шинэлэг санал, санаачилга гаргасан шилдэг 3 багийг шалгаруулж, тус бүр 15,000,000 (арван таван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.
Нөхцөл: 50% эргэн төлөх нөхцөлтэй.
Хамрах хүрээ:
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасан 15-34 насны Монгол Улсын иргэн.
Ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч болон төгсөөд 3 хүртэл жил болж байгаа,
Оролцогчдод тавигдах шаардлага:
Нас: 15-34 настай байх.
Бүртгэл: Компани болон хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлгүй байх.
Хаяг: Баянгол дүүргийн үндсэн хаягтай байх.
НДШ: Багийн гишүүд компаниас нийгмийн даатгал төлдөггүй байх (Хувиараа/сайн дураар төлдөг байж болно).
Инновац: Таны бизнес санаа бусдаас шинэлэг, инновацлаг байх.
Давхардал: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад хөтөлбөр, төсөлд хамрагдаж санхүүжилт авч байгаагүй байх.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК: https://docs.google.com/.../1LHZ-4YIyr6CBX3-o.../viewform...
Холбоо барих:
Утас: 77097030 (Ажлын өдрүүдэд, ажлын цагаар)
Facebook: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Хаяг: Баянгол дүүрэг, 32-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын байр

Сэтгэгдэл (0)