Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна.

Төслийн нийт үндсэн замын урт 127.1 км бөгөөд Улаанбаатар хотын Багахангай дүүрэг дэх “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдох юм. Шугамын дагуу дөрвөн өртөө, гурван зөрлөг байгуулахаар төлөвлөжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)