Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна

Орон сууцны үнийн индекс 2026 оны 7 дугаар сард 1.41 болж, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 6.8 хувиар тус тус өссөн байна.

Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.3 хувиар өсөж, хуучин орон сууцны үнэ 0.8 хувиар буурсан байна.

 

Шинэ орон сууц, сая төгрөг Хуучин орон сууц, сая төгрөг 2026 оны 7 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.73 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр
буюу 5.66 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 7.8 хувь (410.5 мянган төгрөг)-иар өсөж, Чингэлтэй дүүрэгт 11.0 хувь (509.1 мянган төгрөг)-аар
буурсан байна.

2026 оны 7 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.88 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 8.5 хувь (440.5 мянган төгрөг)-аар өссөн байна.

 

Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)