“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давалгааг өрнүүлж Олимпийн гүүр, төв номын сангийн орчмын угааж байсан.

Өнөөдөр 200 гаруй сайн дурын залуус нийслэлийн хот тохижилтын газрын ажилтнуудтай хамтран Сүхбаатарын талбайг угааж, цэвэрлэлээ.

 Аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэн, хотын соёлыг түгээх уриалга гэдгийг сайн дурын залуус хэлж байна.

Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 63 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр хэсгийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг уриаллаа. “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаа энэ зуны турш үргэлжлэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)