Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулна. 

Тэгш, сондгой хязгаарлалтын хуваарийг хүргэж байна.

Сондгой дугаартай (1, 3, 5, 7, 9) автомашин хөдөлгөөнд оролцох өдөр:

8-р сар: 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31 9-р сар: 3, 5, 7, 9, 11

Тэгш дугаартай (0, 2, 4, 6, 8) автомашин хөдөлгөөнд оролцох өдөр:

8-р сар: 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30 9-р сар: 2, 4, 6, 8, 10, 12

Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)