Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар есдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо.

Энэхүү санаачилга нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй буюу хувийн мэдээллийг хангах зорилготой юм.

Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглана гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)