Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно
- 7 цаг 9 мин
- Байгаль орчин
- 0

ЦУОШГ: Маргааш (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
-Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
-Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
-Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
-Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)