У.Хүрэлсүх “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжийн төлөө" Төр, засгийн тэргүүн нарын санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийллээ
- 2 цаг 9 мин
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх COP17 бага хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлтийн индэр дээрээс НҮБ-ын Хүүхдийн Сан болон “Бүх нийтийн ариун цэвэр, ус хангамжийн төлөө” (Sanitation and Water for All) олон улсын түншлэлийн хамтран хэрэгжүүлж буй Төр, засгийн тэргүүн нарын санаачилгыг өндрөөр үнэлж, дэмжиж буйгаа илэрхийллээ.
Тус санаачилга нь ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг үндэсний тэргүүлэх чиглэл болгон, үүнд улс төрийн манлайллыг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээ илэрхийлсэн үүрэг амлалт байдаг.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Засгийн газрыг тууштай дэмжин ажиллана.

Сэтгэгдэл (0)