Жолооч та бүхэн зорчих маршрутаа урьдчилан төлөвлөж, хязгаарлалтад ороогүй замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Хурлын үеэр Нарантуул худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр худалдааны төвийн уулзвар, Нарантуул худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар, мөн Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Зүүн Жанжин уулзвар хүртэлх авто замуудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлаж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих маршрутаа урьдчилан төлөвлөж, хязгаарлалтад ороогүй замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)