Нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
- 8 мин
- Байгаль орчин
- 0

2026 оны наймдугаар сарын 24-нөөс 2026 оны есдүгээр сарын 02-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Хур тунадас: 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд Халх голын сав нутгаар, 09 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр ширүүснэ.
Агаарын температур: 25, 26-нд ихэнх нутгаар дулаахан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 27, 28-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 27-29-нд сэрүүсэж шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаахан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Сэтгэгдэл (0)