Б.Эрдэнэсүх шинэ өмгөөлөгч авсан учир хэргийн материалтай танилцаж амжаагүй хэмээж шүүх хурлыг хойшлууллаа

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

Тодруулбал, тэрээр 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж байсан хэрэгт холбогдоод буй билээ.

Тэгвэл өнөөдөр шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцлээ. Учир нь тэрээр шинээр өмгөөлөгч авсан бөгөөд тухайн өмгөөлөгч нь хавсаст хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч, шүүх хурал хойшиллоо.

Б.Эрдэнэсүх нь өөрийн нэр холбогдон шүүгдэж буй эл хэргийн талаараа "Энэ бүгд ШОУ, гүтгэлэг. Зүгээр л хөрөнгө, мөнгөний маргаан л явж байгаа" хэмээн  сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)