СОР17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт эхэллээ
- 10 цаг 14 мин
- Нийгэм
- 0

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өндөр түвшний уулзалт хурлын арга хэмжээ эхэлж байна.
Өнөөдөр хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Тарьяа Халонен, Коста-Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Ясмин Фуад нар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-гийн хуралд оролцлоо.
Санхүүжилтийн өдөр (Finance Day) нь уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрнө
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалтын нээлт болж, цаашид газрын доройтол, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлэг товлогдсон байна.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.

Сэтгэгдэл (0)