Тээврийн цагдаагийн албатай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна

Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч тээврийн урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд "Аюулгүй зорчъё-Хариуцлагатай тээвэрлэе" аяныг зохион байгуулж байна.

Тээврийн цагдаагийн албатай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Шалгалтаар тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэрлэсэн, MNS 4598:2025 стандартын шаардлага хангаагүй, хурц гэрэлтэй, гэрлийн тохиргоо алдагдсан, нэг тэнхлэгт өөр хээтэй дугуйтай, тоормосны системийн бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илэрч байна. 

Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгч, ашиглагчдыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалан замын хөдөлгөөнд оролцохыг Зам, тээврийн яамнаас уриалж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)