Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр /Цагаан-Үүр сум/ голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/ гол үерийн түвшинг 5 см даван үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)