Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин ажиллагаанд Монгол цэргийн баг үүрэг гүйцэтгэж эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг Бүгд Найрамдах Хаити Улсад явагдаж буй ‘’Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин’’ ажиллагааны өмнөх бататгах сургалт, шалгалтад амжилттай хамрагдаж, цэргийн хүчний командлагчийн тушаалын дагуу ‘’Вертиерес’’ баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг Чад Улсын цэргийн багаас хүлээн авч томилгоот үүргээ гүйцэтгэж эхэллээ.

Ажиллагааны өмнөх бататгах сургалтаар ажиллагааны мандат, цэргийн хүчний бүтэц, зохион байгуулалт, ажиллагааны цагийн байдал, НҮБ-ын хүч хэрэглэх дүрэм, хүний эрхийг хангах, энгийн иргэдийг зэвсэгт халдлагаас хамгаалах болон ажиллагааны үеийн харилцан ажиллагаа зэрэг үндсэн чухал чиглэлээр нэгдсэн ойлголт, мэдээлэл авсан юм.

Мөн бусад улсын цэргийн багуудтай харилцан ажиллах, ажлын уялдаа холбоог нарийн тодотгон баазын аюулгүй байдлыг хангах төлөвлөлтийг хийж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ бүрэн хангаад байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)