Гадаадад оршин суугчдын 59.5 хувийг 15-39 насныхан эзэлж байна

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 201 350 иргэн тоологдож, өмнөх тооллогоос 64.6 хувиар өссөн нь гадаад шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг харуулж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Энэхүү өсөлт нь бүх насны бүлэгт жигд бус тархсан буюу залуучууд болон хөдөлмөрийн насныханд илүү төвлөрч байна. 2025 онд 15-39 насныхан гадаадад оршин суугчдын 59.5 хувийг эзэлж байна. Ялангуяа 15-19 насны бүлгийнхний тоо өмнөх тооллоготой харьцуулахад 2.7 дахин өссөн нь боловсрол эзэмших зорилгоор гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг илтгэж буй. Түүнчлэн 55 ба түүнээс дээш насны хүн амын өсөлт харьцангуй өндөр хэвээр байгаа аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)