Энэ өвөл 446 цэгээр түлш борлуулна
- Өчигдөр 14 цаг 21 мин
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн 2026-2027 оны халаалтын улиралд 446 борлуулалтын цэгээр 280 мянган тонн хагас коксон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхөд борлуулна.
Есдүгээр сарын 15-ны байдлаар агуулахад сайжруулсан шахмал түлш 24 мянган тонн, хагас коксон түлш 27.4 мянган тонн, үйлдвэрийн талбайд 25 кг-аар савласан 3624 тонн түлш, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд 53.1 мянган тонн эрчим хүчний нүүрс /мидлинг/ байна. 2026-2027 оны халаалтын улиралд нийт 80 мянган м.кв талбай бүхий агуулахад түлшний нөөц бүрдүүлнэ. Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4975 өрх шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжсэн. 2026 онд аж ахуйн нэгжийн 8 зуухыг усан халаалтын зуухад шилжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүллээ.


Сэтгэгдэл (0)