Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт ой хээрийн таван гал түймэр бүртгэгджээ
- 5 цаг 48 мин
- Байгаль орчин
- 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт ой хээрийн таван гал түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд хоёр, Баянтүмэн суманд нэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нэг ойн түймэр тус тус бүртгэгдсэнийг бүрэн унтраажээ.
Намрын улиралд өвс, ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасдаг. Үүнтэй холбоотойгоор салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг аж.
Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, гал түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)