Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилно

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Г.Тэмүүлэнгийн хувьд УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж буй. Н.Учралын танхим бүрдэхэд түүнийг Сангийн сайдаар ажиллах тухай яригдаж байсан ч сайдын томилгоонд багтаагүй юм.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжих эсэхийг хэлэлцэнэ. 

Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж С.Амарсайханыг өчигдөр ХЗДХ-ийн сайдаас чөлөөлсөн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)