Жолоо барьж байхдаа гар утас ашиглахгүй байхыг анхааруулж байна

Судалгаагаар жолоо барьж байхдаа мессеж бичих, унших, сошиал медиа шалгах зэрэг үйлдэл нь жолоочийн анхаарлыг 4–5 секунд замын хөдөлгөөнөөс сарниулдаг байна.

Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл тодорхой зайг жолоочийн бүрэн анхааралгүйгээр туулж, замын нөхцөл байдал, явган зорчигч болон бусад тээврийн хэрэгслийг цаг тухайд нь анзаарах, хариу үйлдэл үзүүлэх боломжийг бууруулдаг.

Иймд жолооч та тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ гар утас ашиглахгүй, анхаарлаа замын хөдөлгөөнд бүрэн төвлөрүүлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)