Нисэхийн замын хөдөлгөөнийг хааж, нийтийн тээврийн Ч:67, Х:9, Х:7, Ч:7 чиглэлд өөрчлөлт оруулна
- 4 цаг 25 мин
- Улаанбаатар
- 0

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа аж.
Үерийн далангийн төгсгөл авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийж авто зам доогуурх гаргалгаа хийгдэх тул Нисэх орчмын замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны 22:00 цагаас есдүгээр сарын 22-ны 06:00 цаг хүртэл хаахаар болжээ.
Энэ хугацаанд нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа - Нисэх”, Х:9 "Био комбинат - Яармагийн 3-р буудал", Х:7 "Туул тосгон - Биокомбинат - Хангарди цогцолбор", Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв” чиглэлийн замналд дараах байдлаар түр өөрчлөлт оруулж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)